Scroll to top
Scroll to top
Үндэсний биет соёлын өв болсон уламжлалт гар урлалын арга технологиор урлах, багш суралцагчдын авьяас, чадварын тасралтгүй хөгжлийг дэмжих, бусдаас суралцах, уран бүтээлийг суртчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “АВЬЯАСЫН ХУР-2024” бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа.
Тус уралдаанд модон урлал, металл урлал, эсгий урлал, цаасан чимэглэлийн урлал, оёдол хатгамал, сүлжмэл урлал, монгол зураг, дизайн гэсэн 8 төрлөөр бүтээлийн уралдаааныг зарласан бөгөөд уралдаанд оролцсон багш, суралцагчдын бүтээлээс танилцуулж байна.