Scroll to top

Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн 385 жилийн ойн хүрээнд #UB_Robot_Challenge_2024 роботын тэмцээнийг зохион байгуулав.

Нийслэлийн 385 жилийн ойн хүрээнд #UB_Robot_Challenge_2024 роботын тэмцээнийг Нийслэлийн Боловсролын газар, 
Нийслэлийн бизнес инновацийн газар, Монголын Роботын нийгэмлэг хамтран амжилттай зохион байгууллаа. 
Тус тэмцээнд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 2-12 дугаар ангийн 500 гаруй шинжлэх ухаан, технологид сонирхолтой хүүхэд залуус оролцож, роботын 12 төрлөөр өрсөлдлөө. 
Тэмцээний үеэр боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Старт апп компаниудыг танилцуулах үзэсгэлэн гаргаснаас гадна Роботын клуб хичээллүүлэх багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулав. 
Мөн Нийслэлийн ЕБ-ын 18 сургуульд 176 сая төгрөгийн үнэ бүхий 360ш иж бүрэн роботын 2 багц тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Тэмцээнд амжилттай оролцсон шинжлэх ухаанч хүүхэд залуучууддаа баяр хүргэж, амжилтыг хүсье! 
#Нийслэлийн_385_жилийн_ой
#UB_Robot_Challenge_2024