Scroll to top
Scroll to top
ШИНЭЭР ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХААР СОНИРХОЖ БАЙГАА ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР
2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот
Зорилго: Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.6, 7.7 дахь заалтын хүрээнд шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, ерөнхий боловсролын сургууль байгуулахаар сонирхож байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагад зөвлөгөө, мэдээлэл өгөхөд оршино.
Хамрах хүрээ: Шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, ерөнхий боловсролын сургууль байгуулахаар сонирхож байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага
Хугацаа: 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13.00 цагт
Байршил: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, Оптимал танхим
Хийгдэх ажил:
|
№ |
Агуулга |
Хугацаа |
Хариуцах эзэн |
|
1 |
Бүртгэл |
5 мин |
|
|
2. |
Нээлтийн үг |
5 мин |
НБГ-ын дарга Б.Амартүвшин |
|
3. |
Тусгай зөвшөөрлийн өнөөгийн эрх зүйн байдал |
10 мин |
ЗУХ-ийн дарга Г.Мөнхбилэг |
|
4. |
Сургалтын байгууллагын барилгын норм дүрмийн тухай |
10 мин |
БЕГ-ын Боловсролын сургалтын байгууллагын хөрөнгө оруулалтын барилга угсралтын ажлын гүйцэтгэл, хяналт, санхүүжилт, судалгаа хариуцсан мэргэжилтэн С.Билэгбаатар |
|
5. |
Сургалтын орчинд тавигдах эрүүл ахуйн шаардлага |
10 мин |
НЭМГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Нэргүй |
|
6. |
Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргахад анхаарах зүйлс |
10 мин |
ЗУХ-ийн тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ |
|
7. |
Асуулт, хариулт |
10 мин |
|
|
Нийт |
60 мин |
|
|
Үр дүн: Шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, ерөнхий боловсролын сургууль байгуулах талаар хууль эрхзүйн ойлголт, мэдээллийг түгээн дэлгэрүүлсэн байна.
---оОо---