Scroll to top
Scroll to top
Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчдийн мэргэжил, ур чадварыг сайжруулах зорилгоор Монгол улсын Боловсролын их сургуультай хамтран 3 кредит цагийн богино хугацааны модуль сургалтыг зохион байгууллаа.
Чадавхжуулах сургалтад хамрагдсан хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчдэд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар сертификатыг гардуулан өглөө.
Сургалтын хүрээнд:
• Төсвийн байгууллагын санхүүгийн удирдлага
• Хууль дүрэм журмын хэрэгжилт
• Удирдах ажилтны манлайлал, ёс зүй
• Хүний нөөцийн менежмент зэрэг сэдвийн хүрээнд практик, хэрэглээний ур чадварт суралцлаа.