Scroll to top
Scroll to top
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, суралцагчдад тулгамдаж буй асуудлыг эрт илрүүлэх арга зүйд суралцах, сэтгэл зүйчдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 248 сэтгэл зүйчдэд сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин оролцож үг хэллээ.
“Эмэгтэй тархи ба хямралын үеийн сэтгэл зүй” сэдвээр ХИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Ж.Хулан
“Дасгал хөдөлгөөний тархинд үзүүлэх нөлөө” сэдвээр ХИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш М.Дэмбэрэлсүрэн
“Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог ба түүнийг таньж мэдэх нь” сэдвээр нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ
“Суралцагчдын сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” сэдвээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн сэтгэл зүйч Б.Ганбаяр нар тус тус удирдан явууллаа.
