Scroll to top

Мэдээ, мэдээлэл

Шинээр байгуулагдсан хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ийн үүсгэн байгуулагч нарт зөвшөөрлийг гардууллаа

ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ НАРТ СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ГАРДУУЛЖ, ЦААШИД АНХААРЧ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Боловсролын ерөнхий болон Зөвшөөрлийн тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлах тухай" 01 дугаар захирамжийн дагуу шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, ерөнхий боловсролын сургууль байгуулах хүсэлтийг 2026 оны 02 дугаар сард зөвшөөрлийн цахим систем (license.mn) -ээр хүлээн авсан.
Нийслэлийн Засаг даргын А/360 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, ерөнхий боловсролын сургууль байгуулах хүсэлтийг холбогдох хууль, стандартын дагуу магадлах ажлыг зохион байгуулж, үүнээс 3 цэцэрлэг, ерөнхий боловсролын 4 сургуульд Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/834 дугаар захирамжаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон. 
Шинээр хүүхдийн 3 цэцэрлэг, ерөнхий боловсролын 4 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 400, сургуулийн суудлын тоо 2015-аар нэмэгдэж байна