Scroll to top
Scroll to top
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/156 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу 20 цэцэрлэг, 12 сургуульд урамшуулал олголоо.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.
“ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГ”
1. Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг
2. Хан-Уул дүүргийн 35 дугаар цэцэрлэг
3. Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэг
4. Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэг
5. Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг
6. Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг
7. Чингэлтэй дүүргийн 224 дүгээр цэцэрлэг
8. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэг
9. Баянзүрх дүүргийн 289 дүгээр цэцэрлэг
10. Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэг
“ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ”
1. Багануур дүүргийн Гүн галуутай сургууль
2. Налайх дүүргийн 160 дугаар сургууль
3. Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль
4. Баянгол дүүргийн Сэтгэмж сургууль
5. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль
6. Баянгол дүүргийн 93 дугаар сургууль
7. Багануур дүүргийн Боловсрол сургууль
8. Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль
9. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль
“ ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЗӨВЛӨГЧ ЦЭЦЭРЛЭГ”
1. Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэг
2. Баянгол дүүргийн 93 дугаар цэцэрлэг
3. Баянгол дүүргийн 198 дугаар цэцэрлэг
4. Хан-Уул дүүргийн 290 дүгээр цэцэрлэг
5. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг
6. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг
7. Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэг
8. Сонгинохайрхан дүүргийн 316 дугаар цэцэрлэг
9. Баянзүрхдүүргийн 62 дугаар цэцэрлэг
10. Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг
“ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЗӨВЛӨГЧ СУРГУУЛЬ”
1. Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль
2. Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль
3. Налайх дүүргийн 109 дүгээр сургууль тус тус шагнагдлаа.
Нийт шагнал авсан сургууль, цэцэрлэгүүдэд баяр хүргэе.




