Scroll to top

Мэдээ, мэдээлэл

"ЗУСЛАНТАЙ ЗУН-2" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Зуслантай зун – 2” арга хэмжээ 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр "Сансар" зусланд зохион байгуулагдлаа. 
Тус арга хэмжээнд Монголын үндэсний зуслангуудын холбоо, дүүргийн Боловсролын хэлтсийн төлөөлөл, их, дээд сургуулийн захирлууд, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын төлөөлөл оролцлоо. 
Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн зусланд хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. 
Хэлэлцүүлгээр: 
Нийслэлийн Боловсролын газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, 9 дүүргийн Боловсролын хэлтэс болон их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд нэгдэж, хүүхдийн зуслангийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлын стандартыг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Их, дээд сургуулиудын оюутнуудыг (Сэтгэл зүйч, Нийгмийн ажилтан, Биеийн тамирын багш, хоол зүйч, тогооч) зуслангуудад цалинтай дадлага хийлгэх;
Хүүхдийн зусланд хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааны жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш, хүний нөөцийг чадавхжуулах, давтан сургах чиглэлээр санал солилцлоо. 
Арга хэмжээний үеэр Монголын үндэсний зуслангийн холбооны тэргүүн Т.Түвшин болон зуслангуудын удирдлагууд өнөөгийн нөхцөл байдал, "Сансар" зуслангийн үйл ажиллагаа болон 9D кинотеатрын нээлттэй танилцлаа.
Хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй, аюулгүй, зуслангийн үйлчилгээг үзүүлэхийн төлөө хамтран ажиллаж буй түнш байгууллагууд болон Их, дээд сургууль, ЕБС-ийн удирдлагууддаа талархал илэрхийлье.