Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026–2027 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэллээ.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн “E-Mongolia” платформоор дамжуулан хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх бүртгэлд хамруулна уу.

ИРГЭД ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХДАА ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх