Scroll to top
Scroll to top
2011 оноос жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Тамирчин багш 2025” спортын тэмцээн 12 дахь удаагаа зохион байгуулагдахад нийслэлийн 9 дүүргийн цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нар волейболын 16, 3х3 сагс 14 буюу нийт 30 багийн 280 орчим багш хамрагдан оролцсон. Тус тэмцээн нь нийслэлийн хөгжмийн багш нарыг спортын үйл ажиллагаанд оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэн спортоор тэргүүлэгч хамт олныг шалгаруулах зорилгоор 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3, 4, 16 дугаар сургуулийн спорт зааланд спортын 2 төрлөөр зохион байгуулагдлаа.
1. Волейбол:
Нийслэлийн 8 дүүргийн цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарын дунд зохион байгуулсан волейболын тэмцээнд багууд идэвхтэй оролцлоо.
Эрэгтэй баг тамирчдаас:
-Тэргүүн байр: Д.Зинамэдэра ахлагчтай Баянгол дүүргийн баг
-Дэд байр: О.Бямбабаатар ахлагчтай Баянзүрх дүүргийн баг
-Гутгаар байр: Э.Чинзориг ахлагчтай Чингэлтэй дүүргийн баг
Эмэгтэй баг тамирчдаас:
-Тэргүүн байр: П.Цэрэнжаргал ахлагчтай Сүхбаатар дүүргийн I баг
-Дэд байр: Г.Чулуунчимэг ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн I баг
-Гутгаар байр: А.Жавзанпагма ахлагчтай Сүхбаатар дүүргийн II баг
“Шилдэг довтлгч”
-Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн багш Г.Чулуунчимэг
-Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн багш О.Бямбабаатар
“Шилдэг холбогч”
-Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн багш А.Жавзанпагма
-Баянгол дүүргийн Эрдмийн ундраа сургуулийн багш Л.Ихбаяр
2. 3х3 Сагсан бөмбөг:
Эрэгтэй баг тамирчдаас:
-Тэргүүн байр: П.Энхтөр ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг
-Дэд байр О.Бямбабаатар ахлагчтай Баянзүрх дүүргийн баг
-Гутгаар байр: Б.Батгэрэл ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг
Эмэгтэй баг тамирчдаас:
-Тэргүүн байр: П.Номинзаяа ахлагчтай Баянзүрх дүүргийн баг
-Дэд байр: Б.Оюунцэцэг ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг
-Гутгаар байр: Г.Бүжинлхам ахлагчтай Хан-Уул дүүргийн баг
“Шилдэг тоглогч”
-Сүхбаатар дүүргийн Сэлбэ сургуулийн багш П.Энхтөр
-Баянзүрх дүүргийн Бага тэнгэр сургуулийн багш П.Номинзаяа нар тус тус шалгарсан.
ШИЛДЭГ БАГ: Спортын 2 төрөлтийн нийлбэр оноогоор шилжин явах цомын эзнээр Сүхбаатар дүүргийн баг тамирчид тэргүүн байранд шалгарч 2017, 2018, 2019, 2025 оны амжилтаа бататгалаа. Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулагч Сүхбаатар дүүргийн баг тамирчид “Тамирчин багш 2026” тэмцээнийг зохион байгуулах эрхийг “ТАМИРЧИН БАГШ ТЭМЦЭЭН” далбааны хамт Баянзүрх дүүргийн хөгжмийн багш нарт хүлээлгэн өгөв. 2024-2025 оны хичээлийн жилийн спортын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нарт талархал илэрхийлье.