Scroll to top
Scroll to top
Тус дүүргийн 31 дүгээр хороонд байрлалтай 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь нийт-1,198.0 м.кв талбайтай бөгөөд 2 давхар 4 бүлэг, хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, шүршүүр, агуулах, унтлагын өрөө бүхий зохион байгуулалттайгаар төлөвлөгдөн гүйцэтгэгдсэн.
Уг төслийг Боловсролын яамны захиалгаар Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Солармед Монгол” ХХК гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.