Scroll to top
Scroll to top
Нийслэлийн боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулж, биеийн тамир спортыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор тэргүүлэгч баг хамт олныг шалгаруулж туршлага солилцох зорилгоор нийслэлийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын дунд спортын тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
“Волейбол” эрэгтэй баг тамирчдаас:
Тэргүүн байр-Нийслэлийн Боловсролын газар
Дэд байр-Сүхбаатар дүүрэг
Гутгаар байр-Баянзүрх дүүрэг
“Волейбол” эмэгтэй баг тамирчдаас:
Тэргүүн байр-Баянзүрх дүүрэг
Дэд байр-Сонгинохайрхан дүүрэг
Гутгаар байр-Баянгол дүүрэг
“Сагсан бөмбөг” эрэгтэй баг тамирчдаас:
Тэргүүн байр-Нийслэлийн Боловсролын газар
Дэд байр-Сонгинохайрхан дүүрэг
Гутгаар байр-Сүхбаатар дүүрэг
“Сагсан бөмбөг” эмэгтэй баг тамирчдаас:
Тэргүүн байр-Нийслэлийн Боловсролын газар
Дэд байр-Сонгинохайрхан дүүрэг
Гутгаар байр-Баянгол дүүрэг
“Дартс” баг тамирчдаас:
Тэргүүн байр-Багахангай, Багануур, Налайх дүүрэг /зүүн бүс/
Дэд байр-Нийслэлийн Боловсролын газар
Гутгаар байр-Баянзүрх дүүрэг
“Шатар” баг тамирчдаас:
Тэргүүн байр-Сүхбаатар дүүрэг
Дэд байр-Сонгинохайрхан дүүрэг
Гутгаар байр-Баянзүрх дүүрэг
“Биллиард” баг тамирчдаас:
Тэргүүн байр-Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн А.Саруул
Дэд байр-Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Р.Энхбат
Гутгаар байр-Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Цогтбаатар нар шалгарч шагналаа гардан авлаа.
Уг тэмцээнийг спортын 5 төрлөөр зохион байгуулсан бөгөөд багийн нийлбэр оноогоор:
Тэргүүн байр-Нийслэлийн Боловсролын газар /цомын эзэн/
Дэд байр-Сүхбаатар дүүрэг
Гутгаар байр-Сонгинохайрхан дүүрэг тус тус шалгарч шилдгүүдээ тодруулж, баг тус бүрийн тамирчдад волейболын спортын I зэргийг гардуулан олгов.
Боловсролын байгууллагын удирдах ажилтны спорт тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан “Улаанбаатар хот дахь Канад сургууль”-ийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.