Scroll to top
Scroll to top
2023 оноос эхлэн төрийн өмчийн ЕБС-д хэрэгжүүлж байгаа Pearson англи хэлний цогц хөтөлбөр нь 3 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд 5-7 дугаар ангийн нийт сурагчид Pearson хөтөлбөрөөр англи хэл сурч байгаа бол зарим сургуульд 3-11 дүгээр ангийн сурагчид хамрагдаж байна.
Ирэх буюу 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийн нийт сурагчид манай хөтөлбөрт хамрагдана. Жил бүр үе шаттайгаар энэ хөтөлбөрт хамрагдах сурагчдын болон сургуулийн тоог нэмэгдүүлэх юм.
Цаашид Pearson хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлэх тулд хөтөлбөрийн шинэчлэл, тохируулга байнга хийгдэж, сурах бичгийн хүрэлцээ хангалтыг сайжруулсаар байна. Мөн багш бэлтгэх, чадавхжуулах чиглэлд үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
Энэ хугацаанд 2300 англи хэлний багшийг давтан сургаж, мастер багшийн цуврал модуль сургалтаар багш нарыг бэлтгэж байна. Цаашид багш нарын түвшин тогтоох шалгалт зэрэг шат дараалсан арга хэмжээг Боловсролын яам, Pearson байгууллага хамтран хэрэгжүүлнэ.