Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ТУРШЛАГАА ХУВААЛЦЪЯ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЖ БАЙНА

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ УЛААНБААТАР 2024 төсөл арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 75 сургуулийн 160 багш оролцсон. Энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй 3 дугаар шатны Let’s showcase our experience илтгэлийн уралдаанд 64 багш оролцох эрхээ авсан бөгөөд үүнээс 25 багш нь өнөөдөр илтгэлээ хэлэлцүүлж бие биедээ сайн туршлагаа түгээж, харилцан суралцаж байна.