Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан эрх зүйн баримт бичгийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан бичгээ кирилл, үндэсний бичгээр хослуулан хөтлөхөөр тусгасан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлагуудын төрийн албан хаагчдад нийслэлийн Боловсролын газраас үндэсний бичгийн сургалтыг үе шаттай зохион байгуулсан.

Нийтийн тээврийн бодлогын газрын 80 төрийн албан хаагчдад үндэсний бичгийн анхан, дунд шатны сургалтыг нэг сарын хугацаанд зохион байгууллаа. Нийслэлийн боловсролын газрын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү, Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн сургагч багш С.Батмөнх, 97 дугаар сургуулийн Монгол хэл, бичгийн багш М.Буяндэлгэр, АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн Монгол хэлний багш, Шинжлэх Ухааны доктор С.Нэргүйцэцэг нар үндэсний бичгийн хичээлийг заалаа.