Scroll to top

Мэдээ, мэдээлэл

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ ТЕХНОЛОГИГҮЙ БАЙХ 1 ӨДРИЙН ЧЕЛЛЕНЖИЙГ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ.

Дэлгэцийн хэрэглээ нь гэр бүлийн харилцаа, халуун дулаан уур амьсгалд ихээхэн нөлөөлдөг билээ. Амралтын өдрүүдийг утас, таблет, зурагтаас хол өнгөрүүлж, бие биетэйгээ илүү их ярилцаж, хамтдаа бүтээлчээр өнгөрүүлж, аз жаргалтай нандин дурсамж бүтээхийг уриалж байна.

Хамтдаа хийж болох зүйлсийн жагсаалт:

 Өглөөний цайгаа хамтдаа бэлдэх.

 Ном уншиж, харилцан ярилцах (ямар ном уншиж байгаагаа бие биедээ ярих ...)

 Оньсон тоглоом, уламжлалт наадгай болон сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглох (даалуу, шатар, шагай, эвлүүлдэг тоглоом ...)

 Гадаа хамтдаа тоглох, алхах, дугуй унах, агаар салхинд гарах, ууланд алхаж болох юм.

 Дурсамжаа ярилцах, зургийн цомгоо үзэх.

 Хамтдаа шинэ хоол, амттан хийж сурах (хүүхдүүд ээ оролцуулан хамтдаа хөгжилдөх ...)

Технологигүй байхын ач тусаас дурдвал:

Хүүхдийн төсөөлөн бодох чадвар хөгждөг.

Гэр бүлийн дотно харилцаа нэмэгддэг.

Нүд, тархи амарч, сэтгэл санаа тогтвортой болдог ... гэх мэт.

"ДЭЛГЭЦЭЭ УНТРААГААД, ХАЙРАА АСААЯ"