Scroll to top
Scroll to top
Өнөөдөр НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны төлөөлөгчид нийслэлийн Боловсролын газарт ажиллаж Нийслэлийн боловсролын салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ:
2020-2024 онд
• Нийслэлд 114 цэцэрлэг, 45 сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан.
• Нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хийн цэцэрлэгийн хүртээмжийг шийдэхэд дэмжлэг үзүүлж хамтарч ажилласан.
2024-2028 онд
• Нийслэлд 145 сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд үүний 64 барилгыг Нийслэл, дүүргийн төсвөөр барьж байна.
• Сургууль, цэцэрлэгийн засварт өмнөх жилүүдэд 7-8 тэрбум төгрөг баталж хэрэгжүүлж байсан бол энэ жил 20 гаруй тэрбум төгрөгийг баталж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
• Мөн боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Цаашид НИТХ-ын Хүний хөгжлийн хороо, НБГ-тай нягт хамтран дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Боловсролын салбарын үйл ажиллагаа, амжилт ололт, сорилт бэрхшээл, цаашдын бодлого зорилтыг газар дээр нь ирж танилцан ярилцсан НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны төлөөлөгч нартаа талархал илэрхийлье!