Scroll to top
Scroll to top
Нийгмийн ажилтнуудын олон улсын холбооноос санаачлан жил бүрийн 3 дугаар сарын гуравдугаар долоо хоногийн Мягмар гарагт дэлхийн нийгмийн ажлын өдрийг албан ёсоор тэмдэглэдэг. Энэ жил 2025 оны 3-р сарын 18-ны өдөр Дэлхийн Нийгмийн Ажлын өдөр тохиож байна. Боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтнууддаа мэргэжлийн өдрийн мэнд дэвшүүлье. Энэ жил “Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриалга дор тэмдэглэн өнгөрүүлж байна.