Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2025 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр боловсролын нээлттэй эх сурвалж, дижитал технологи, сургалтын шинэ арга зүй, судалгааны үр дүнг хэлэлцэх “Нээлттэй боловсрол 2025” эрдэм шинжилгээний хурал болно.

Энэхүү хурал нь нээлттэй боловсролын хөгжлийг дэмжих, боловсролын нөөц материал, программ хангамж, платформ, технологийн шийдлүүдийг сургалтад хэрхэн үр дүнтэй ашиглах талаар судалж, туршлага солилцох зорилготой.

 Хамрах сэдвүүд:

 Боловсролын нээлттэй болон бусад нөөц материалуудыг сургалтад ашиглах онол арга зүй, судалгаа, туршилт, хэрэглээ

 Боловсролын программ хангамж, платформ, аппликейшн, тэдгээрийн боловсруулалт,хөгжүүлэлт

 Техник хангамж, хөдөлгөөнт төхөөрөмжийн хэрэглэгчдийн зан байдал

 Боловсролын шинэ технологи

 Хаана: Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн төв байр, Дугуй заал болон Google онлайн уулзалт

 Шууд дамжуулалт: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

https://www.facebook.com/MSUE1951

Боловсролын ирээдүйг хамтдаа бүтээцгээе! Та бүхнийг тус эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.