Scroll to top
Scroll to top
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухаан судлагдахууны “Мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ээс батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалтын хөтөлбөр, мэргэжлийн ёс зүй, хариуцлага, хамтын оролцоонд тулгуурлан мэргэжлийн багшийн хөгжлийг дэмжих зорилгоор багшийн арга зүйд дэмжлэг үзүүлэх, танхим болон цахимаар хамтран ажиллах арга зүйд суралцуулах, туршлага түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран туслах ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна.
Дээрх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нийгмийн ухааны мэргэжлийн хөгжлийн бүлгээр “ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЖ БУЙ БАГШИЙН САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ” арга хэмжээнд:
ДХИС Ахлах сургуулийн багш Б.Дэлгэр “ЭЕШ-д бэлтгэх арга туршлага”
111 дүгээр сургуулийн багш Д.Бямбажаргал “Ээлжит хичээл бэлтгэх туршлага”
69 дүгээр сургуулийн багш Г.Өлзийт “Хичээлийн хэрэглэгдэхүүн цахим орчинд ашиглах арга зүй”
148 дугаар сургуулийн багш Г.Баярмаа “Клуб ажиллуулах арга зүй”
69 дүгээр сургуулийн багш Б.Хандмаа “Хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулах арга зүй”
48 дугаар сургуулийн багш Ч.Баасанжав “Илтгэл бичих арга зүй”
21 дүгээр сургуулийн багш Ж.Мөнхзул “Анги удирдах урлаг”
69 дугаар сургуулийн багш Ж.Баясгалан “Тэгш хамруулах үзэл санаа болон ялгаатай байдлыг харгалзан үзэх нь”
97 дугаар сургуулийн багш Ц.Ариунаа "Холбоо үгээр кодлох арга" сэдвүүдээр мэргэжил нэгт багш нартаа сайн туршлагаа түгээн дэлгэрүүллээ.
Сайн туршлагаа хуваалцаж, түгээн дэлгэрүүлсэн багш нарт Нийгмийн “Мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ийн зүгээс батламж хадгалуулав.