Scroll to top

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол хэл бичгийн улсын 54 дэх олимпиадын гурван даваа МУБИС-ийн хичээлийн байранд зохион байгуулагдлаа. Тус олимпиад ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш, 12 дугаар ангийн сурагч, 9 дүгээр анги хамт олны олимпиад гэсэн гурван төрлөөр үргэлжилж, нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан шилдэг 31 багш, 34 сурагч оролцсоноос гадна 9-р ангийн 30 бүлэг оролцлоо.

МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН МЭРГЭЖЛИЙН БАГШ ТӨРЛӨӨС:

Гутгаар байр

•Нийслэлийн ерөнхий боловсролын "Сант" сургуулийн багш И.Сансартуяа

•Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн багш Э. Лхагва-Очир

Тусгай байр

• Нийслэлийн ерөнхий боловсролын "Шинэ Монгол" сургуулийн багш Б.Алтанзул

АНГИ НИЙТИЙН ТӨРЛӨӨС:

9 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧ ТӨРЛӨӨС:

Гутгаар байр

•Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ монгол” сургуулийн 9-1 анги (Багш Э.Эрдэнэтуяа)

Тусгай байр

•Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 9е анги (Багш Д.Сүрэнхорлоо)

12 ДУГААР АНГИЙН СУРАГЧ ТӨРЛӨӨС:

Тэргүүн байр

•Нийслэлийн ерөнхий боловсролын "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн 12-2 ангийн сурагч Г.Биндэрьяа

Дэд байр

•Нийслэлийн ДХИС-ийн ахлах сургуулийн 12а ангийн сурагч М.Дэлгэрболор

Гутгаар байр

•Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн 12ж ангийн сурагч У.Мишээл нар тус тус шалгарлаа.

Улсын олимпиадад амжилттай оролцсон нийт багш, суралцагч, анги хамт олонд баяр хүргэе.