Scroll to top

Мэдээ, мэдээлэл

СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам /17100/, 1228 тоот хаяг байршилд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/432 дугаар захирамжаар 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн.

ЖИЧ: Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1-д заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зөвшөөрлийг сэргээнэ.

Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.1.2 дахь заалт “Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй” тохиолдолд хүчингүй болно.