Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“ТАМИРЧИН БАГШ-2025” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийслэлийн мэргэжлийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадвар, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын дунд уламжлал болгон зохиогддог “ТАМИРЧИН БАГШ-2025” тэмцээн Нийслэлийн Боловсролын газар, Монголын залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байна.

“ТАМИРЧИН БАГШ-2025” тэмцээнийг нээж нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин үг хэлж, баг тамирчдад амжилтыг хүслээ. Нээлтэд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын зөвлөх Ч.Жаргал, Монголын залуу багш нарын холбооны дарга О.Бат-Өлзий, ҮБХИС-ийн Сургалт цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал бригадын генерал С.Дашзэвэг, Тэмүүжин Өрлөг сургуулийн захирал, хурандаа н.Амартогтох нар оролцлоо.

Мөн спортлог тамирчин багш нарыг шагнаж урамшууллаа. Үүнд:

Биеийн тамир спортын “Тэргүүний ажилтан”-аар:

•НЕБ-ын 33 дугаар сургуулийн Дизайн технологийн багш Б.Дөл

•НЕБ-ын 50 дугаар сургуулийн багш Э.Чинзориг

•Нийслэлийн 267 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Байгальмаа

Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны “Жуух бичиг”-ээр

•Нийслэлийн 113 дугаар цэцэрлэгийн багш Б.Мягмарсүрэн нарыг шагналаа.

Волейболын спортын 1-р зэрэг:

•Нийслэлийн 287 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Баянжаргал

•Нийслэлийн 243 дугаар цэцэрлэгийн багш Ц.Эрдэнэсувд

•НЕБ-ын 146 дугаар сургуулийн багш Б.Пүрэв-Эрдэнэ

•НЕБ-ын 44 дүгээр сургуулийн багш С.Дамбажав нар тус тус үнэмлэхээ гардан авлаа.