Scroll to top
Scroll to top
Нийслэлийн мэргэжлийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадвар, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын дунд зохион байгуулсан “ТАМИРЧИН БАГШ - 2025” тэмцээний шилдгүүд тодорлоо.
Нийслэлийн Боловсролын газар, Монголын залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд судлагдахуун бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн нийт 500 багш тамирчид волейбол болон 3х3 сагсан бөмбөг төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
Багийн нийлбэр дүнгээр:
Тэргүүн байр- Бага боловсролын багш нарын баг тамирчид
Дэд байр- Физик мэдээлэл зүйн багш нарын баг тамирчид
Гутгаар байр-Нийгмийн ажилтны баг тамирчид тус тус шалгарлаа.
САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД
I БАЙР: Г.Дорж мэргэжилтэнтэй Физик, мэдээлэл зүйн багш нарын баг тамирчид
II БАЙР: Б.Мөнх-Эрдэнэ мэргэжилтэнтэй Нийгмийн ажилтны баг тамирчид
III БАЙР: Л.Уртнасан, Д.Ариунболд мэргэжилтэнтэй Бага боловсролын багш нарын баг тамирчид
САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД
I БАЙР: З.Болормаа, Ц.Оюу-Эрдэнэ мэргэжилтэнтэй Сургуулийн өмнөх боловсролын багш нарын баг тамирчид
II БАЙР: Л.Уртнасан, Д.Ариунболд мэргэжилтэнтэй Бага боловсролын багш нарын баг тамирчид
III БАЙР: Р.Өлзийхүү мэргэжилтэнтэй Монгол хэл, уран зохиолын багш нарын баг тамирчид
ВОЛЕЙБОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД
I БАЙР: Н.Болдбаатар мэргэжилтэнтэй Математикийн багш нарын баг тамирчид
II БАЙР: Д.Майнбаяр мэргэжилтэнтэй Дизайн технологийн багш нарын баг тамирчид
III БАЙР: Б.Мөнх-Эрдэнэ мэргэжилтэнтэй Нийгмийн ажилтны баг тамирчид
ВОЛЕЙБОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД
I БАЙР: Д.Ариунболд, Л.Уртнасан мэргэжилтэнтэй Бага боловсролын багш нарын баг тамирчид
II БАЙР: Ж.Батбилэг мэргэжилтэнтэй Хими, биологийн багш нарын баг тамирчид
III БАЙР: Р.Өлзийхүү мэргэжилтэнтэй Монгол хэл, уран зохиолын багш нарын баг тамирчид
Мөн тэмцээний волейбол болон 3х3 сагсан бөмбөг төрлийн “Шилдэг тоглогч” тамирчин багшийг шалгарууллаа.
Сагсан бөмбөгийн эрэгтэй “Шилдэг тоглогч” тамирчнаар - Физик, мэдээлэл зүйн багш нарын багийн тамирчин н.Мөнх-Эрдэнэ,
Сагсан бөмбөгийн эмэгтэй “Шилдэг тоглогч” тамирчнаар - Сургуулийн өмнөх боловсролын багш нарын баг тамирчин Ч.Мягмарсүрэн
Волейболын эрэгтэй “Шилдэг тоглогч” тамирчнаар - Математикийн багш нарын багийн тамирчин н.Цэгмид
Волейболын эмэгтэй “Шилдэг тоглогч” тамирчнаар - Бага боловсролын багш нарын багийн тамирчин Б.Отгонцэцэг нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон, шагнал хүртсэн нийслэлийн нийт “ТАМИРЧИН БАГШ” нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсье.
Тэмцээнийг дэмжин ажилласан Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон нийслэлийн ерөнхий боловсролын Тэмүүжин өрлөг сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.