Scroll to top

Мэдээ, мэдээлэл

БОДЛОГЫН МЭТГЭЛЦЭЭН-2025 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нийслэлийн Боловсролын Газар, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Бүх нийт боловсролын төлөө үндэсний эвсэл хамтран “Бодлогын мэтгэлцээн 2025” арга хэмжээг хоёр дахь жилдээ нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирал болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нарын дунд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 126 захирал 42 баг болж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 21 эрхлэгч 7 баг болж дараах шийдлийн хүрээнд мэтгэлцсэн юм.

Үүнд:

Эцэг эх, олон нийттэй хамтран суралцагчдын суралцах, хөгжих, оролцох үйл явцыг дэмжих, олон талын бололцоог бүрдүүлэх төлөвлөгөөтэй байх нь зүйтэй.

Суралцахуйг дэмжих нэмэлт үйл ажиллагааг эцэг эх, олон нийтийн оролцоонд суурилан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй.

БОДЛОГЫН МЭТГЭЛЦЭЭН нь удирдах ажилтны зайлшгүй эзэмшвэл зохих ур чадваруудыг эзэмшихэд туслах зорилготой үйл ажиллагаа бөгөөд мэтгэлцээн хийх эхний шалтгаан бол СУРАЛЦАХ явдал.

Мэтгэлцээн бол шинжилгээ, судалгааны арга ба мэтгэлцэгч хоёр тал харилцан эсрэг нотолгоо дэвшүүлсэн ч өөртэйгөө адил үнэнийг эрж хайж бусдадаа туслах юм.

Тиймдээ ч ҮНЭНИЙГ БАРИМТЛАХ арга зам бол шинжилгээ, судалгааны үйл явц. Мөн аливаа мэтгэлцээнд оролцох хэн бүхэн БУСДЫГ СОНСОХ, ХҮНДЭТГЭХ НЬ мэтгэлцэгчийн хүлээх үүрэг болно.

“Бодлогын Мэтгэлцээн-2025” тэмцээний эхний шат нь дүүргийн түвшинд зохион байгуулагдсан бөгөөд дүүрэг тус бүрээс шалгарсан багууд нийслэлийн хэмжээнд хоёр үе шаттайгаар мэтгэлцэж дүнгээ гаргалаа.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН МЭТГЭЛЦЭЭНД:

Тэргүүн байр-Сонгинохайрхан дүүргийн баг

Дэд байр- Сонгинохайрхан дүүргийн баг

Гутгаар байр- Баянгол дүүргийн баг

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЛЭГЧИЙН МЭТГЭЛЦЭЭНД:

Тэргүүн байр- Налайх дүүргийн баг

Дэд байр-Чингэлтэй дүүргийн баг

Гутгаар байр- Баянзүрх дүүргийн баг тус тус шалгарлаа.

Мэтгэлцээний шүүгчээр: БХАН-ийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, Бүх нийт боловсролын төлөө үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Энх тайвныг цогцлоох хүрээлэнгийн захирал Б.Болорсайхан, Бодлогод Залуусын хяналт ТББ-ын захирал Ц.Мандхайхатан, БХАН-ийн хөтөлбөрийн захирал Г.Оюунжаргал нар шүүн явууллаа.