Scroll to top
Scroll to top
Нийслэлийн аварга шалгаруулах "Микролион-2025" тэмцээн 2 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээн нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургууль дээр 2025 оны 05 дугаар сарын 3,4 -ний өдрүүдэд 8 ангилалаар 2 өдрийн турш болно.
Тэмцээнд оролцогч сурагчид микролион роботоороо оролцоно. Роботын хэдэн ч төрлөөр програмчлан оролцох боломжтой.
Тэмцээний ангилал:
- Микро Лион робот Хөлбөмбөг /2-5-р анги/
- Микро Лион Сумо робот /2-5-р анги/
- Микро Лион лего (Unknown) /6-9-р анги/
- Лего - Зураас дагагч /6-9-р анги/
- Лего - Робот хөлбөмбөг /6-9-р анги/
- Зураас дагагч робот (бүх төрөл) /6-12-р анги/
- Шоо цуглуулагч робот (бүх төрөл) /6-12-р анги/
- Дрон (код дрон) /6-12-р анги/ тус тус оролцох боломжтой юм.
Нээлттэй тэмцээнд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.