Scroll to top
Scroll to top
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн спорт заалны барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо. Тус сургууль нь анх 1961 онд 320 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан бөгөөд өдгөө 1000 гаруй сурагч хүлээн авч, үйл ажиллагаа явуулж байна. Спорт заал нь ашиглалтын хувьд хуучирч, барилгын чанар муудсан ч олон жилийн турш сурагчдын бие бялдарын хөгжил, спортын хүмүүжилд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн.
Шинэ спорт заал нь нэг блок, хоёр давхар бүтэцтэй бөгөөд төмөр бетон хийцтэй, метал фасадтай, агч модон шалтайгаар стандартын дагуу гүйцэтгэсэн. Барилгыг сургуулийн үндсэн байртай хүзүүвчээр холбосон бөгөөд нэг давхарт техникийн болон үзелийн өрөө байхаас гадна, хоёр давхарт багш нарын өрөө, агуулах, шүршүүр болон ариун цэврийн өрөө зэргийг төлөвлөжээ.