Scroll to top
Scroll to top
Тус ажил нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжсэн төсөл арга хэмжээ юм. Тус хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын ашгийн бус байгууллага, боловсрол, эрүүл мэнд, эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой олон улсын хамтын ажиллагааны төсөл билээ.
Их засварын хүрээнд цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, цонх, хаалга, шал, тааз, хана, гал тогооны өрөөний агааржуулалт, цэвэр болон бохир усны системийг иж бүрнээр нь шинэчилсэн байна. Үүний үр дүнд хүүхдүүд орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орчинд сурч хөгжих боломжтой боллоо.
Төслийн зураг төслийг “Зуун найм” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Хүслийн дээж” ХХК ажилласан бол Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.