Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН 55 ДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН БҮХ СУРАГЧИД МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Олон улсын физикийн 55 дугаар олимпиад Франц улсын нийслэл Парис хотод 2025 оны 7 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Монгол улсыг төлөөлөн оролцсон бүх сурагчид медаль хүртлээ.
#МӨНГӨН_МЕДАЛЬ: 
Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12-р анги)
Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11-р анги
#ХҮРЭЛ_МЕДАЛЬ:
Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги) 
Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги)
Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги)
Багийн ахлагч:
Г.Мөнхбаяр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор
М.Отгонбаатар, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш
Дасгалжуулагч багш:
Ц.Гантөмөр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор
Я.Мөнхсайхан, МУБИС-ийн багш, доктор
Ажиглагч багш:
Н.Оюунчимэг, НЕБ-ын 1-р сургуулийн багш
Б.Булгамаа, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
Г.Буянхишиг, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
Улс орныхоо нэрийг өндөрт өргөн ОУ-ын физикийн олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдадаа талархал илэрхийлье!
Жич: Шагнал гардуулах үйл ажиллагаа 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, Монголын цагаар 20:00 цагт зохион байгуулагдана…