Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага (ДЗМОУБ) болон “Анбаунд Монгол” ТББ нь Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газартай хамтран хүүхэд залуучуудад зориулсан ухаалаг хөтөч (Smart Navigator), өөрчлөлтийн төлөөх дуу хоолой (Voice up for change) хөтөлбөрийг Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр оролцооны клубээр дамжуулан урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр төслийн хэрэгжилтийн явц, анхаарах асуудлууд, мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ. 
Тус үйл ажиллагаанд Нийслэлийн ерөнхий боловсролын 300 гаруй суралцагчид оролцож, тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцэхээс гадна туршлагаа солилцов.
Үе тэнгийн сурагч багшийг чадавхжуулах буюу сурагчдыг сурагчдаар нь дамжуулж өөрчлөх, хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй нөлөөллийн аргуудын нэг юм.