Scroll to top

Мэдээ, мэдээлэл

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 341 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 341 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэгийг барьж, өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Нийт 150 хүүхдийн ортой тус цэцэрлэг 6 бүлэг 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Нийт 66 багш, ажилтантай бөгөөд нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллах юм.