Scroll to top
Scroll to top
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилт бодлого чиглэлийг танилцуулах, хүүхэд хөгжил, хамгааллын арга зүй, сэтгэл зүйн үйлчилгээг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 550 нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар нийслэлийн Боловсролын газрын хүүхэд хөгжил, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ “2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилт бодлого чиглэл”-ийг болон хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээний 2025 оны статистик үр дүн, анхаарах асуудал сэдвээр сургалт орлоо.
Мөн төрийн албан хаагчийн ёс зүй, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд цаашид анхаарч ажиллах тухай Монгол Улсын ёс зүйн хорооноос ёс зүйн хорооны гишүүн, багш Ph.D М.Цэрэнбат сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад мэдээлэл хүргэв.
Хүүхдийн эрх, хамгаалалд суурилсан сургалтыг хэрэгжүүлэх нь сэдвээр Гүүд Нэйборс Монгол ОУТББ-ын Хүүхдийн эрх, Нөлөөллийн Албаны ахлах мэргэжилтэн О.Пүрэвдулам танилцууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хөгжил, хамгааллын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг хэлэлцэж ажиллах талаар санал солилцов.
Хамтран ажилласан Гүүд Нэйборс Монгол ОУТББ, Нийслэлийн ерөнхий боловсролын Хобби бүрэн дунд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.