Scroll to top
Scroll to top
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга угсралтын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус сургуулийн барилга нь нийт 17382.0 м.кв талбай бүхий зоорьтой 3 давхар, 2 блок барилга юм.
Зохион байгуулалтын хувьд спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн байна.
Мөн гадна тохижилтын хувьд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж болон явган хүний зам талбай болон авто зогсоолыг төлөвлөн гүйцэтгэсэн.
Тус барилгын ажлыг Билгүүн монгол констракшн ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.