Scroll to top
Scroll to top
”Өөрийн үнэлгээнд суурилсан цэцэрлэгийн менежментийг сайжруулах ажлын үр дүнг үнэлэх, сонгогдсон цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаанд зөвлөн тусалж, дүгнэн хэлэлцэх ажил”-ыг Боловсролын ерөнхий газрын сургуулийн өмнөх боловсролын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Д. Нарантуяа, дүүргийн боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Дуламсүрэн, дүүргийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүд болон сонгогдсон цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, нар хамтран 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэг
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэг
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 298 дугаар цэцэрлэгүүдэд зохион байгуулж ажиллалаа. Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн 39 цэцэрлэгийн нийт 70 эрхлэгч, арга зүйч нарт нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Тус ажлын үр дүнд сонгогдсон цэцэрлэгт хөндлөнгийн үнэлгээ хийж, гарсан ахиц амжилтыг хэлэлцэн цаашид сайжруулах асуудлаар хамтран саналаа солилцов. Мөн 43,56,298-р цэцэрлэгүүдэд өөрийн үнэлгээнд суурилсан менежментийг сайжруулах чиглэлээр зөвлөн туслав.