Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН АРГАЗҮЙЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН АРГАЗҮЙЧДЭД ЗОРИУЛСАН ГРАФИКТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арга зүйч нарт зориулсан графикт сургалтыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгууллаа. Тус сургалтад орон нутгийн өмчийн 371, хувийн өмчийн 89 нийт 460 арга зүйч хамрагдсан.

Сургалтаар:

•Бага насны хүүхдийн цогц хөгжил

 

•Бага насны хүүхдийн тархины хөгжил

•Та сайн аав, ээж мөн гэх сэдвийн хүрээнд мэдээлэл өгч бусад цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Сургалтад оролцогчдоос авсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг авч үзвэл;

Мэдлэг, мэдээллийн ач холбогдлыг нийт оролцогчдын 93.3% нь хангалттай сайн гэж үнэлжээ.