Scroll to top

Мэдээ, мэдээлэл

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

Интерактив хичээлийг бага насны хүүхдийн насны онцлогт тохируулан бэлтгэж боловсруулан хичээл сургалтад хэрэгжүүлж үр дүнд хүрч буй багшийн туршлага арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн хүүхдийн 311 дүгээр цэцэрлэг дээр сургалт-үзүүлэх ажил зохион байгуулагдав.

Тус цэцэрлэгийн хөгжмийн багш Т.Боби сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхдээ бага насны хүүхдийн онцлогийг харгалзан тооцож, тохирсон зураг, өнгө будаг, тэдний сонирхолд нийцсэн дууг сонгоход анхаарах нь чухал болохыг онцлов.

Интерактив хичээлийн видео хичээл, зурган хэмнэл, дасгал ажлын хэлбэрүүдийг сонгож Сонсоорой, Дагаад хийгээрэй, Дуулаарай, Хэмнэл тоглоцгооё хэсэгтэй танилцаарай.