Scroll to top

Мэдээ, мэдээлэл

СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ТА ЦАХИМ СУРГАЛТЫН "7 ХОНОГТ

СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ТА ЦАХИМ СУРГАЛТЫН "7 ХОНОГТ"...

Онлайн (синхрон) сургалт, хэлэлцүүлгийн хуваарийг I улирлын хичээлийн хуваарьт суурилан багш, анги тус бүрээр гаргах;

Сургууль, судлагдахууны онцлогоос хамааран зарим хичээлээр синхрон сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно.

Онлайн (синхрон) сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн судлагдахууны хувьд өдөрт 30 минутаас, долоо хоногт 2 цагаас хэтрэхгүй байхаар төлөвлөнө.

Онлайн (синхрон) хичээлийн хуваарийг төлөвлөхдөө багш, суралцагч тус бүрийн нэг өдрийн синхрон хичээлийн ачааллыг 2 цагаас хэтрүүлэхгүй байхаар тооцож, үлдсэн агуулгыг бие даан судлах асинхрон[1] хэлбэрээр зохион байгуулах боломжтой.

/Багш цахим талбарт урьдчилан бэлтгэж байршуулсан видео хичээл, унших судлах материал, дасгал, даалгавруудыг суралцагчид өөрсдийн боломжит цагтаа бие даан гүйцэтгэдэг хэлбэр./