Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“АВЬЯАСЫН ХУР-2024” БҮТЭЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

Үндэсний биет соёлын өв болсон уламжлалт гар урлалын арга технологиор урлах, багш суралцагчдын авьяас, чадварын тасралтгүй хөгжлийг дэмжих, бусдаас суралцах, уран бүтээлийг суртчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “АВЬЯАСЫН ХУР-2024” бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа. 
Тус уралдаанд модон урлал, металл урлал,  эсгий урлал, цаасан чимэглэлийн урлал, оёдол хатгамал, сүлжмэл урлал, монгол зураг, дизайн гэсэн 8 төрлөөр бүтээлийн уралдаааныг зарласан бөгөөд уралдаанд оролцсон багш, суралцагчдын бүтээлээс танилцуулж байна.