Scroll to top
Scroll to top
Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дууслаа. Тус барилга нь А, Б, В блок бүхий зоорьгүй 2 давхар барилга бөгөөд бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, урлаг заал, эмчийн өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Тус ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Шонхорчин ХХК" гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
#нхог
#БүтээнБайгуулалт