Scroll to top

Мэдээ, мэдээлэл

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ LEVEL-UP ХӨТӨЛБӨР

Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох Level Up хөтөлбөр-ийг УИХ-ын Тамгын газар, Монголбанк, Боловсролын Ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар хамтран хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрт Нийслэлийн 6 дүүргийн ЕБС-ийн захирлууд болон түүх нийгмийн ухааны 80 багш хамрагдаж, “санхүүгийн боловсролын сургагч багш”-аар бэлтгэгдэн сертификатаа гардан авав.

Level-Up хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

Тус хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж буй Монгол банк, УИХ ын Тамгын_газар болон боловсролын салбарынхандаа талархал илэрхийлье!