Scroll to top
Scroll to top
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Гүнжийн нуур орчимд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 180 хүүхдийн суудалтай сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлт баталгаажлаа.
Цогцолбор нь 36 × 36 метрийн хэмжээтэй хоёр давхар, гурван блок бүхий нийт 2,556 м² талбайтай. Тус барилгад сургуулийн хичээлийн анги танхим, цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, спорт заал, багш, ажилтны өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаа багтсан.
Барилгын ажлыг “Жи Эн Зэт Эф Икс” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ.
