Scroll to top
Scroll to top
Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан, Чиба технологийн их сургуулийн зөвлөх профессор Такэнори Шимизүгийн санаачилгаар Чиба технологийн их сургуулиас нийслэлд 200, Архангай аймагт 300 ширхэг “iPad” төхөөрөмжийг нийлүүлэх ёслолын үйл ажиллагаа болж, тус арга хэмжээний үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Япон улсын Чиба технологийн их сургуулийн захирал Ясүо Огава нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын мэдээллийн технологийн боловсролыг дэмжих зорилгоор 200 ширхэг “iPad” төхөөрөмжийг дараах сургуулиудад хүлээлгэн өгөв.
Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дугаар сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 41 дүгээр сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 76 дугаар сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дугаар сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 117 дугаар сургууль
Нийслэлийн ерөнхий Боловсролын 152 дугаар сургууль
Нийслэлийн ерөнхий Боловсролын Хангай сургууль
Суралцагчдын мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа Элчин сайд асан Шимэзү болон Чиба технологийн их сургууль, бусад дэмжигч байгууллага хувь хүмүүст талархал илэрхийлье.